Ган хийц үйлдвэрлэл

Ган хийц үйлдвэрлэл

Манай байгууллага нь 2013 оноос эхлэн Солонгос улсын сүүлийн үеийн технологиор зэвэрдэггүй ган сав суулганы үйлдвэр ашиглалтад оруулж дээж бүтээгдэхүүнүүдээ зах зээлд борлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн гал тогооны голлох тоног төхөөрөмжүүд болон гал тогооны тавилга, 1,2,4 ширэмтэй шарах шүүгээтэй цахилгаан пийшин, төрөл бүрийн хэмжээтэй бэлтгэлийн ган ширээ, шаталсан тавиур, ажлын ширээ, ханын тавиур, тос баригч, 2-р хоолны тогоо зэргийг ОХУ-ийн ГОСТ стандартыг хангасан сэлбэг, эд анги ашиглан хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна.

Үйлчилгээ авах алхам

1

Хэрэгцээ, шаардлагаа тодорхойлох

Бидний үйлдвэрлэдэг зэвэрдэггүй ган сав суулга, гал тогооны тоног төхөөрөмж, тавилга, цахилгаан пийшин, бэлтгэлийн ширээ, тавиур гэх мэт бүтээгдэхүүнүүд таны бизнест тохиромжтой эсэхийг тодорхойлоорой.

2

Зөвлөгөө авах, захиалга хийх

Бидний мэргэжлийн зөвлөхүүд таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг сонгоход тусална. Та манай үйлдвэрт бэлэн бүтээгдэхүүнээс сонгох эсвэл захиалгаар онцгой шийдэл авах боломжтой.

3

Үйлдвэрлэл, нийлүүлэлт

Захиалгыг баталгаажуулсны дараа орчин үеийн технологи, ГОСТ стандартын шаардлага хангасан сэлбэг, эд анги ашиглан үйлдвэрлэнэ. Бэлэн болсон бүтээгдэхүүнийг таны хүссэн газарт хүргэж өгнө.

4

Суурилуулалт, ашиглалт

Бид нийлүүлсэн тоног төхөөрөмж, тавилгыг суурилуулж, ашиглах заавар өгнө.

5

Борлуулалтын дараах үйлчилгээ

Манай компани нийлүүлсэн тоног төхөөрөмж бүрдээ засвар үйлчилгээ, сэлбэг хангамжийн баталгаа үзүүлдэг.

Хамтарч ажиллах хүсэлт

Бидэнтэй хамтран ажиллах, үйлчилгээ авах эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараахь формыг бөглөнө үү. Манай баг таны хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай хариу өгнө.