since 2022

Kitchen Studio

#ХООЛ             #ТУРШЛАГА             #УРЛАН

Kitchen Studio гэж юу вэ?

Хоолыг амталж, мэдэрч, хийх дуртай хэн бүхний зорин ирэх урлан.

ЯЛГАРАЛ: Бид хоол сургалтын төвүүдээс огт өөр бизнес концепттой. Оролцогчдыг суулгаж уйдаах бус өөрөө хийж, мэдэрч, туршиж, хүссэн амтаа гаргаж, бүтээлчээр суралцах орон зайг бүрдүүлсэн. Сургалтдаа мэргэжлийн гал тогооны орчин үеийн тоног, төхөөрөмжүүдийг ашиглан, хэрэглэх арга барил, ноу хау-г заадаг. Мэргэжлийн болон мэргэжлийн бус хэн ч бай хоолны салбарын технологийн онцлог, хэрэглээг мэдрэх нь гайхалтай биш гэж үү.

Зав, чөлөөгүй энэ нийгэмд цагийг өөртөө зориулж, эрүүл, амттай хоол хийж сурах нь өөрийгөө хайрлах хамгийн том дадал гэж боддог. Тийм учраас чөлөөт цагаа өөртөө зориулахыг хүссэн хэн бүхэнд зориулж тэрхүү орон зай, орчинг бүрдүүлсэн. Сургалтад гол төлөв залуу, ганц бие хүмүүс амттай, сонирхолтой хоол хийж сурах, өөртөө анхаарч цаг зарцуулахаар зорин ирдэг. Хоол хийх үедээ хоорондоо баг болж бие биетэйгээ танилцан, найзалж, шинэ сонирхолтой мэдрэмжээр хөглөгдөж өнгөрдөг.

 

Designed for Food Lovers

 Designed for Food Lovers

 

Kitchen Studio сургалт

"Өмнө нь идэж үзээгүй хоолоо өөрийн гараар хийж, ахлах тогоочийн заавраар арга техникийг сурч, найз нөхдийн хамт нэгэн оройг гайхалтай өнгөрүүллээ. Kitchen Studio-ийн тухтай орчин, дулаахан уур амьсгал нэн таалагдлаа..."

 

DEMO TRAINING: Kitchen Studio дээрх амралтын өдрүүдэд зохион байгуулагддаг нэг удаагийн мэргэжлийн хоолны сургалтаар Итали, Мексик, Франц, Энэтхэг, Солонгос, Япон болон бусад олон үндэстний хоол, зууш, амттан зэргийг хийж сурах боломжтой.

Урьдчилан зарлагддаг энэхүү сургалтаар та аль нэг үндэстний гурван төрлийн хоолноос бүрдэх сет цэсийн орц найрлагыг судлахын сацуу өөрийн гараар хийж, хийсэн хоолоо тухлан сууж амтлах болно. Дунджаар гурван цаг үргэлжлэх сургалтын нэг ангид 8-14 хүн хамрагдах ба хоолны хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг шаардлагатай бүхий л зүйлс сургалтын үнэд багтсан байдаг.

PRIVATE EVENT: Түүнчлэн зөвхөн хоолны сургалт явуулах зорилгоор бус студийг ямар ч байдлаар ашиглаж болно. 10-20 хүний шинэ жил, төрсөн өдөр, тусгай тэмдэглэлт өдрийн хаалттай эвент зохион байгуулах захиалгуудыг авдаг.

 

Kitchen Studio - Амтыг урлаж, хоолыг бүтээх нь

Kitchen Studio  "Амтыг урлаж, хоолыг бүтээх нь"

Сургагч багш нараа сонгохдоо шинэлэг хоолны цэс, тэрхүү хоолыг хүмүүст хүргэх мессеж нь студийн зорилготой уялдсан байх шаардлага тавьдаг. Одоогоор манай багт олон улсад мэргэшиж, мэргэжлийн гал тогоонд ажиллаж үзсэн туршлагатай 3-4 сургагч багш нар хамтран ажилладаг.

 

 

 

Kitchen Studio

Location: СБД-ийн Тулга төв, I давхар

Phone number: +976 8880 8468

Facebook: Kitchen Studio

Instagram: kitchenstudiomn