Гал тогоо төлөвлөлт, зураг

Гал тогоо төлөвлөлт, зураг төслийн үйлчилгээ

AutoCAD программын нарийвчилсан 2D болон 3D зураглалын үндсэн дээр Монгол Улсад болон олон улсын мэргэжлийн стандарт шаардлагад нийцсэн гал тогооны шинэ төлөвлөлт, мөн хуучин гал тогоог шинэчлэх шийдлийг боловсруулан гаргаж, үлгэрчилсэн зураг төслийг бэлтгэж, мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгөх үйлчилгээг бид үзүүлж байна.

AutoCAD-д суурилсан 2D болон 3D зураглал нь гал тогооны төлөвлөлтийг миллиметрийн нарийвчлалтай гүйцэтгэх боломжийг олгож, тоног төхөөрөмжийн оновчтой байрлал, ажлын урсгалын зохион байгуулалтыг сайжруулан, суурилуулалтын алдаа, зардлыг бууруулж, харилцагчдад бодит дүрслэл бүхий ойлгомжтой төсөөлөл бий болгодог.

Үйлчилгээ авах алхам

1

Хэрэгцээ, шаардлагаа тодорхойлох

Бидний үйлдвэрлэдэг зэвэрдэггүй ган сав суулга, гал тогооны тоног төхөөрөмж, тавилга, цахилгаан пийшин, бэлтгэлийн ширээ, тавиур гэх мэт бүтээгдэхүүнүүд таны бизнест тохиромжтой эсэхийг тодорхойлоорой.

2

Зөвлөгөө авах, захиалга хийх

Бидний мэргэжлийн зөвлөхүүд таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг сонгоход тусална. Та манай үйлдвэрт бэлэн бүтээгдэхүүнээс сонгох эсвэл захиалгаар онцгой шийдэл авах боломжтой.

3

Үйлдвэрлэл, нийлүүлэлт

Захиалгыг баталгаажуулсны дараа орчин үеийн технологи, ГОСТ стандартын шаардлага хангасан сэлбэг, эд анги ашиглан үйлдвэрлэнэ. Бэлэн болсон бүтээгдэхүүнийг таны хүссэн газарт хүргэж өгнө.

4

Суурилуулалт, ашиглалт

Бид нийлүүлсэн тоног төхөөрөмж, тавилгыг суурилуулж, ашиглах заавар өгнө.

5

Борлуулалтын дараах үйлчилгээ

Манай компани нийлүүлсэн тоног төхөөрөмж бүрдээ засвар үйлчилгээ, сэлбэг хангамжийн баталгаа үзүүлдэг.

Хамтарч ажиллах хүсэлт

Бидэнтэй хамтран ажиллах, үйлчилгээ авах эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараахь формыг бөглөнө үү. Манай баг таны хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай хариу өгнө.