Албан ёсны эрхтэйгээр Монгол улсад нийлүүлдэг тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээнд чиглэсэн инженер, техникийн ажилчдаа бэлтгэх олон улсын сургалтуудыг жил бүр авч өөрийн техникийн багийг тасралтгүй хөгжүүлдэг. Бид албан ёсоор нийлүүлж байгаа болон өөрийн үйлдвэрлэсэн мэргэжлийн гал тогооны тоног төхөөрөмжүүдийн сэлбэг хангамжийг нөөцийг бүрдүүлж, Тулга төвийн салбар болон үйлдвэрийн дэргэдэх дэх агуулахдаа нөөцийн бэлэн байдлыг тогтмол хангадаг. Бид харилцагчдын бизнесийн онцлогт тохируулан тогтмол хугацаат болон дуудлагын үзлэг хийх, оношилгоо, засвар, сэлбэг нийлүүлэлтийг түргэн хугацаанд хийж, нийт харилцагчдынхаа тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахыг хичээн ажиллаж байна.