Италийн алдарт UNOX тоног төхөөрөмжүүд нь мэргэжлийн гал тогооны шарах шүүгээг хөгжүүлж, сүүлийн үеийн технологийн давуу талуудыг шингээж өгсөн гүйцэтгэлд чиглэсэн дэвшилтэд төхөөрөмж. Бүх төрлийн хоолыг шарах шүүгээнд болгох олон үйлдэлт төгс гэмээр гүйцэтгэлийг санал болгодог бөгөөд энэ салбартаа Дэлхийн №1 үйлдвэрлэгч.
UNOX нь тасралтгүй шинэчлэл, ухаалаг технологийг төгс хослуулсан шийдлээр комби шарах шүүгээний төрөлд Дэлхийд тэргүүлдэг. Тус брэндийн уур, халуун агаар, хосолсон горимтой шарах шүүгээний технологи нь хоол үйлдвэрлэлийн бүтээмжийг эрс нэмэгдүүлж, амт, чанарыг мэргэжлийн салбарт баталгаажуулдаг. Эрчим хүчний хэмнэлттэй, өөрийгөө цэвэрлэх автомат угаалга, Хиймэл оюун ухаанд суурилсан удирдлага зэрэг ухаалаг системүүд нь UNOX-ийг орчин үеийн гал тогооны зайлшгүй сонголт болгодог.
Official Distributor Тулга Төхөөрөмж
Дэлхийн 150 орны 50,000 гаруй гал тогоонд ашиглагдаж буй №1 тос цэвэршүүлэх, шүүх төхөөрөмж. Бүх эд анги үйлдвэрлэл, угсралтыг Герман улсад 100% үйлдвэрлэж олон улсын зах зээлд нийлүүлдэг гэдгээрээ ялгардаг.
VITO бол Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн тос шүүгч систем бөгөөд шарагч төхөөрөмжийн тосыг дахин ашиглах боломжийг бүрдүүлж, зардлыг эрс бууруулдаг. Уг төхөөрөмж нь 200°C халуун тосон дотор шууд ажиллаж, шарсан үлдэгдэл, нүүрстөрөгч, бичил хольцыг нарийн шүүж, тосны чанарыг удаан хадгалдаг онцгой технологитой. Үр дүнд нь тосны хэрэглээг 30–50% бууруулж, хоолны амт, өнгө, үнэрийг илүү тогтвортой, цэвэр байлгах боломжийг олгоно.
Official Distributor Тулга Төхөөрөмж
АНУ, Их Британи, Франц, Итали улсуудад борлуулагддаг мэргэжлийн гал тогооны брэнд Escoffier нь 100% Европ стандартаар үйлдвэрлэгдэж олон улсад нийлүүлэгддэг. Мэргэжлийн гал тогоонд халуун ажиллагааны хэсэгт бүрэн нийцэх хэрэглээ, хүчин чадал, чанар, бат бөх ган хийц, өндөр температурт тэсвэртэй материал, эргономик зохион байгуулалтаараа онцлог. Халуун ажиллагааны бүхий л нөхцөлд найдвартай ажиллагаа, тогтвортой гүйцэтгэлийг хангаж, тасралтгүй гүйцэтгэлийг санал болгодог.
Official Distributor Тулга Төхөөрөмж