Хөргөлт, агааржуулалтын систем

Хөргөлт, агааржуулалтын систем

Хөргөх, хөлдөөх камерийн угсралт


Хөргөлтийн камерын дулаан алдагдлыг нарийвчлан тооцож, дотор болон гадна төхөөрөмжийн зохион байгуулалт, түүний зураг төслийг боловсруулна. Үүний дараа камерын угсралт, дулаалга, хөргөлтийн системийн суурилуулалтыг гүйцэтгэж, туршилт тохируулгыг хийснээр 100% ажиллагаанд оруулж, захиалагчдадаа хүлээлгэн өгдөг.

Бид БНХАУ-ын TCL, ACT болон Дэлхийд танигдсан Danfoss зэрэг тэргүүлэгч брэндүүдтэй албан ёсны хамтын ажиллагаатай бөгөөд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тоног төхөөрөмжийн өргөн сонголттойгоор үйлчилгээгээ хүргэж байна.

 

Агааржуулалтын цогц шийдэл


Барилга байгууламж, нийтийн болон мэргэжлийн гал тогоонд зориулсан агааржуулалтын системийн зураг төсөл, инженерийн тооцоо, угсралт, тохируулга зэргийг цогцоор нь гүйцэтгэдэг. Ингэхдээ тухайн барилга, талбайн онцлог, ажлын ачаалал, агаарын урсгалын шаардлагыг нарийвчлан тооцож, стандартад нийцсэн, үр ашигтай, найдвартай агааржуулалтын шийдлийг санал болгон хамтран ажилладаг.

БНХАУ-ын TCL, ACT болон Дэлхийд танигдсан Danfoss зэрэг тэргүүлэгч брэндүүдийн тоног төхөөрөмжүүдийн албан ёсоор нийлүүлж, харилцагчдадаа санал болгодог.

Үйлчилгээ авах алхам

1

Хэрэгцээ, шаардлагаа тодорхойлох

Бидний үйлдвэрлэдэг зэвэрдэггүй ган сав суулга, гал тогооны тоног төхөөрөмж, тавилга, цахилгаан пийшин, бэлтгэлийн ширээ, тавиур гэх мэт бүтээгдэхүүнүүд таны бизнест тохиромжтой эсэхийг тодорхойлоорой.

2

Зөвлөгөө авах, захиалга хийх

Бидний мэргэжлийн зөвлөхүүд таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг сонгоход тусална. Та манай үйлдвэрт бэлэн бүтээгдэхүүнээс сонгох эсвэл захиалгаар онцгой шийдэл авах боломжтой.

3

Үйлдвэрлэл, нийлүүлэлт

Захиалгыг баталгаажуулсны дараа орчин үеийн технологи, ГОСТ стандартын шаардлага хангасан сэлбэг, эд анги ашиглан үйлдвэрлэнэ. Бэлэн болсон бүтээгдэхүүнийг таны хүссэн газарт хүргэж өгнө.

4

Суурилуулалт, ашиглалт

Бид нийлүүлсэн тоног төхөөрөмж, тавилгыг суурилуулж, ашиглах заавар өгнө.

5

Борлуулалтын дараах үйлчилгээ

Манай компани нийлүүлсэн тоног төхөөрөмж бүрдээ засвар үйлчилгээ, сэлбэг хангамжийн баталгаа үзүүлдэг.

Хамтарч ажиллах хүсэлт

Бидэнтэй хамтран ажиллах, үйлчилгээ авах эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараахь формыг бөглөнө үү. Манай баг таны хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай хариу өгнө.